PR үйлчилгээ

   Манай i Marketing agency хувь хүн, албан байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээнд үзүүлдэг пи ар үйлчилгээ нь бусад үйлчилгээгээ бодвол харьцангуй нууцын төвшинд явагддаг болохоор үйлчлүүлэгчдийн хүсэлтийн дагуу олон нийтэд ил болгодогггүй юм. 

Пи ар үйлчилгээний хүрээнд АНУ болон бусад улс, Монгол Улсын томоохон их дээд сургууль төгссөн, пи ар чиглэлээр мэргэшсэн баг үйлчилдэг. Улс төрийн хүрээнд гэхэд бидний энэхүү үйлчилгээг авсан улстөрчдийн сонгуулийн амжилт 95 хувьтай гарч УИХ, орон нутгийн сонгуульд манай нэр дэвшигчид бүгд ялсан юм.

Уг үйлчилгээний хүрээнд үйлчлүүлэгчийнхээ давуу болон сул тал, нийгэмд танигдах гол онцлогийг шинжилсний үндсэн дээр стратеги, төлөвлөлт гаргадаг. Уг гаргасан төлөвлөгөө нь технологи, сэтгүүлзүй, сэтгэлзүй, дизайн болон имиж мэйкинг, фото, видео контент гээд шаардлагатай төрөл зүйлүүдээр мэргэшсэн экспертийн зөвлөгөө, чиглэлийн дагуу нарийвчлагдаж эцсийн үр дүндээ хүрдэг.