Уранцайз ХХК-д Байгууллагын маркетинг үйлчилгээ үзүүлж байна

     Тавилга үйлдвэрлэлийн "Уранцайз" ХХК I Marketing suvag agency-ийн "Байгууллагын маркетинг" үйлчилгээг 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн авч үйл ажиллагаа нь амжилттай өргөжин тэлсээр байна. Тус компанид маркетинг, стратеги төлөвлөлтг, сошиал, онлайн маркетингийн үйлчилгээг маш хямд үнээр давхар үзүүлж орчин үеийн компанид байх ёстой оновчлол, шаардлагатай зүйлсийг зардал маш бага, хүртээмж өндөртэй, үр дүн богино хугацаанд гарахуйцаар ажил үргэлжилж байна. 

  Манай энэхүү үйлчилгээг авснаас хойш тус компанид брэндүүд үүсэж захиалагч, үйлчлүүлэгчийн тоо ч огцом нэмэгдэж нөгөөтэйгүүр үнэ цэнэ бий болж байна. Тус компанийн одоогоор брэнд болоод буй тавилгуудаас онцолвол:

  Хүүхэд хичээлээ хийх, хоолоо идэх, тоглох, амрах бүх боломжоор хангасан эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цэвэр модон ор зах зээлд амжилттай нэвтэрлээ. 

  Гутлын модон тавиуруудын загвар. Үүдэнд гутал хөглөрөөд байхгүй орон зайг оновчтойгоор хэмнэж гэрт үзэмжтэй харагдана. Цэвэр модон хийц бүхий арьсан бүрээстэй.