БИДНИЙГ ЯАГААД СОНГОДОГ ВЭ?

    Программист, сэтгүүлчид, дизайнер, маркетер, рекламистууд нэгэн цул болон ажилладаг. Бид үйлчлүүлэгчиддээ хамгийн түрүүнд манай үйлчилгээг сонгох эсэхээс үл хамаараад тухайн хийлгэх гэж буй ажлынх нь талаар зөвлөгөө, мэдээлэл өгдөг. Тухайлбал, вэб сайт хийлгэх гэж олон хүн бидэнд хандана. Гэвч ихэнх нь вэбийн талаар мэдээлэл тун хомс байдаг. Тиймээс бид тэрхүү үйлчлүүлэгчдээ вэб сайт хэрхэн бүтэх, домайн, хост болон ажиллуулах горим гээд бүх мэдээлэл зөвлөгөөг өгдөг юм. Нэгэнт мэдээлэлтэй болсон үйлчлүүлэгч дараа нь бидэнтэй эсвэл өөр хэн нэгэнтэй хамтран ажиллахад төвөггүй байна. 

   Зөвхөн программист хүн вэб бүтээх, зөвхөн дизайнер хүн эх бэлдэхэд хэрэглээ, маркетинг, хүртээмж талаас маш олон дутагдал гарна. Тийм учраас бид нэг нэгнийхээ орон зайг нөхөж хамгийн чанартай, нягт үйлчилгээг үзүүлэхийг үргэлж эрмэлздэг. Магадгүй өмнөх ажил дутагдалтай байсан бол дараагийн удаа тэр алдаагаа хэзээ ч давтахгүй байхыг бид гол зорилгоо болгодог. 

   Биднийг сонгон үйлчлүүлж буй ЭРХЭМ ТАНД БАЯРЛАЛАА. Та бол бидний ҮНЭ ЦЭНЭ юм.