ТАНД БАЯРЛАЛАА

     

    Эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бол бидний ҮНЭ ЦЭНЭ юм. "Цаст солюшн ХХК" вэб, программ хангамжийн үйлдвэр,  медиа, сошиал медиа маркетингийн мэргэжлийн үйлчилгээ, мэйл болон мобайл маркетингийн үйлчилгээ, вэб программ хангамж, веб дезайн, эх бэлтгэл, мэдээлэл контент нийлүүлэх, хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг амжиллтай эрхэлж байна. 

 Мөн дэргэдээ “I Marketing” сошиал медиа, пи ар, маркетинг сурталчилгааны агентлаг байгуулан Энэтхэг, Унгар, АНУ, Япон болон Монгол Улсын томоохон их дээд сургууль төгссөн мэргэжлийн өндөр ур чадвар бүхий 20-35 насны залуусын багаас бүрдэн 2015 оноос дээрх чиглэлээр төрөлжин үйл ажиллагаа явуулж байгааг уламжилъя.

  Бид одоогоор дэргэдээ сэтгүүлзүйн мэргэжлийн бүтээл нийтэлдэг, бизнес мэдээллийн портал сайт  www.tugeene.mn, /тендер үнэ төлбөргүй орно/  болон хөгжилтэй аппликейшн, лавлах, маркетинг, бизнес мэдээллийн вэб сайтуудыг байгуулан амжилттай ажиллаж байгааг уламжлъя. Түүнчлэн биднийг сонгон үйлчлүүлсэн олон компани, хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа жигд өсөлттэй байгаад талархаж байна. 

   Бидний ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад компани, хувь хүмүүсээс ялгарах онцлог нь дээр дурьдсан боловсон хүчнээс багаа бүрдүүлж программист, веб дезайнер, сэтгүүлчид, рекламист, маркетрууд хамтран ажиллаж аливаа гүйцэтгэх ажлын дутагдлыг нөхөн ажиллах бүрэн боломж бүрддэгт оршино.

 

БИДНИЙГ СОНГОН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ ЭРХЭМ ТАНД БАЯРЛАЛАА.